tolgoi

Номын сангийн танилцуулга



Номын сангийн үйл ажиллагаа
            Гурван-ЭрдэнэБагшийн дээд сургууль нь өнөөгийн байдлаар 2 номын санч, уншлагын нэг танхим, номын фонд болон чөлөөт сонголтын фонд, цахим ном, 11.012 ширхэг ном, сурах бичиг, гарын авлага, хэвлэмэл бус сургалтын материал 291 гаруйтай бөгөөд багш оюутнуудад  өдөрт 9.5 цагаар, долоо хоногт 47,5 цагаар үйлчлэн ажиллаж ном, хэвлэл мэдээллээр хангах үйлчилгээг явуулж байна.
Номын сангийн бүрэлдэхүүн:
Номын санч Ц.Болор-Эрдэнэ, Д.Мөнхтунгалаг
Номын сангийн зөвлөлийн үйл ажиллагаа
Номын сангийн зөвлөлийг анх захирлын 2001 оны 10 сарын 06-ны өдрийн 21 дүгээр тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаа, сургууль дээрх сургалтын тоног төхөөрөмж бүрдүүлэлтэд хяналт тавин ажилладаг.
Номын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн:
·         Зөвлөлийн дарга:                  Б.Хашцэцэг/сургалтын албаны менежер/
·         Нарийн бичгийн дарга          П.Булган/сургалтын албаны ажилтан/
      Гишүүд:
·         Т.Сайнбаяр /Хэлбичгийн ухааны тэнхимийн эрхлэгч/
·         Г.Гантогтох /Боловсролын судалгаа, арга зүйн тэнхим/
·         С.Долзодмаа /Санхүү–үйлчилгээний албаны дарга/
·         Ц.Болор-Эрдэнэ /Номын санч/
·         Б.Даваажав /Оюутны зөвлөлийн дарга/
Номын сангийн ангилал
            БСШУ-ны сайдын Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2001 оны 180-р тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор номоо олон улсын ангилал DDC буюу Дьюгийн аравтын ангиллаар ангилж одоогоор номын сангийн бүх ном ангилалд ороод байна.
Ном олгох үйлчилгээ
            Үндсэн фонд болон чөлөөт сонголтын фондоос ном, хэвлэлийг уншлагын танхимаар болон гэрээр олгох үйлчилгээ үзүүлж байна.
Лавлагаа ном зүй
            Уншигч нь номын сангийн ном хэвлэлийг уламжлалт цаасан католги болох үсэг дараалал, төрөл ангийн катологиас хайхаас гадна цахим номын сангаас хайлт хийж, өөрт хэрэгтэй ном хэвлэлээ сонгох боломжтой.

Чөлөөт сонголтын номын сан
            2008 оноос эхлэн номын эргэлтийг сайжруулах зорилгоор фондын тодорхой хэсгийг чөлөөт сонголтоор байрлуулан ажиллаж байна. Үүнд 120 гаруй ном, сурах бичиг багтаж байгаа бөгөөд мэргэжлийн чиглэл тус бүрд хамрагдсан толь бичиг, сурах бичиг, гарын авлага, өөрийн болон бусад их дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг зэрэг номнуудыг байрлуулсан болно.

Цахим ном
2014-2015 оны хичээлийн жилд сургалтын орчинд цахим хөтөлбөр хэрэгжиж байгаатай уялдан сургалтанд хэрэглэгддэг ном, сурах бичгийг цахим хэлбэрт оруулсан. Одоогийн байдлаар 525 ширхэг номыг цахим хэлбэрээр унших боломжтой.

No comments:

Post a Comment