tolgoi

Номын сангийн ажиллах журам



Батлав. Захирал .................... Ч.Жачин
Гурван-Эрдэнэ Багшийн Дээд сургуулийн
номын сангийн ажиллах дотоод журам
Номын сангийн зорилго:
            ГЭБДС-ийн номын сан нь хүмүүнлэг, нээлттэй үйлчилгээ, хэрэгцээнд түшиглэсэн сургалт, бүтээлч, чадавхитай мэргэжилтэн бэлтгэх гэсэн сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангахад туслахын зэрэгцээ багш, оюутнуудын мэдээлэл авах, эрдэм судлалын төв болоход оршино.
Үйл ажиллагаа:
-       Уншлагын танхимаар цагийн хуваарийн дагуу үйлчлэх
-       Номын фондоос журмын дагуу уншлагын танхимаар болон гэрээр ном олгох
-       Төрөл бүрийн сэдвээр ном зүйн лавлагаа, мэдээлэл өгөх
-       Багш, оюутнуудад иргэний болон оюутны үнэмлэх, үйлчилгээний эрхийн картаар уншигчийн карт нээж үйлчлэх
Номын санчийн эрх:
-       Номын санч үйлчилгээнийхээ зохион байгуулалтыг өөрөө сонгох
-       Уншигчийн үрэгдүүлсэн ном хэвлэлийг журамд заасны дагуу төлүүлэх
-       Уншигчдад шаардлага тавих
-       Номын сангийн журам зөрчсөн уншигчийн номын сангаар үйлчлүүлэх
эрхийг 1-6 сарын хугацаагаар түтгэлзүүлэх
Номын санчийн үүрэг:
-       Номын фонд болон уншлагын танхимыг бүрэн ашиглуулах
-       Багш, оюутнуудад номын сангаар үйчлүүлэх ая тухтай нөхцлийг бүрдүүлэх /дулаан, цэвэр, дуу чимээгүй орчин/ гэх мэт
-       Уншигчдад соёлч боловсон, хөнгөн шуурхай үйлчлэх
-       Номын каталог болон электрон каталог хэрхэн ашиглах талаар зөвөлгөө өгөх
-       Хэвлэл захиалгыг зохион байгуулах
-       Номын фондоо шинэ ном хэвлэлээр баяжуулах
Үүнд: мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн хичээлд хэрэглэх сурах бичиг, гарын авлагыг 5-10 ширхэг, семинарын хичээлд хэрэглэх номыг 2-5 ширхэг, бусад номыг 1-2 ширхэгээр худалдан авах
-       Уншигчдад төрөл бүрийн хэлбэрээр шинэ ном хэвлэлийг сурталчлах, тэдгээрийг цаг тухайд нь каталогт тусгах
-       Номын фондын хадгалалт хамгаалалт, ашиглалтыг зохих журмын дагуу хангах
-       Номын фондоос жил бүр хуучирсан ном хэвлэлийг актлах
-       Багш, оюутнуудын дунд СОТА-ыг зохион байгуулах
Уншигчийн эрх:
-       Уншигчид нь сургуулийн номын сангаар үйлчлүүлэхдээ фондоос ном хэвлэл, хэвлэлийн бусад бүтээгдэхүүнийг захиалан авч хэрэглэнэ.
-       Ном зүйн лавлагаа, мэдээлэл зэрэг номын сангаас үзүүлж байгаа үйлчилгээг ашиглах
-       Номын сангаас зохиож байгаа мэдээлэл, сурталчилгаа, соёл олон нийтийн бусад арга хэмжээнд оролцох эрхтэй.
Уншигчийн үүрэг:
-       Номын санд уншигч шинээр карт нээлгэхэд иргэний болон үйлчилгээний эрхийн карт, 3/4 хэмжээтэй 1% зураг, 500 төгрөг
-       Уншигчдад номын сангаас ном олгохдоо иргэний үнэмлэхийг үндэслэн олгоно.
-       Уншигч нь захиалан авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалган үзэж, ямар нэгэн гэмтэлтэй байвал /хуудас дутуу, урагдсан гэх мэт/ номын санчид үзүүлэн зохих тэмдэглэл хийлгэх
-       Уншигч нь номын сангаас авсан ном хэвлэлээ цэвэр нямбай ашиглаж, заасан хугацаанд нь буцааж номын санчид бүрэн бүтэн байдлыг шалгуулж хүлээлгэн өгөх
-       Уншигч нь номын сангаар үйчлүүлэхдээ уншлагын танхимын ширээ, сандал дээр элдэв зүйлийг зурахгүй байх, бусад эд хогшлыг эвдэж гэмтээхгүй байх
-       Номын сангаас  авсан ном хэвлэлийг үрэгдүүлсэн ба гэмтээсэн тохиолдолд уг номыг биетээр нь буюу хэрэв ийм нөхцлөөр төлөх боломжгүй бол тухайн үеийн зах зээлийн үнээр 3-5 % нугалж төлөх
-       Уншлагын танхимаар үйлчлүүлэгч бүр номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх
-       Уншлагын танхимаар олгодог ном хэвлэлийг хугацаанд нь буцааж өгөөгүй уншигч хоногийн 500 төгрөгөөр тооцож торгууль төлөх
Хориглох зүйл:
-       Номын сангийн ном хэвлэлийн хуудсыг урж тасдах, ус, тос асгах, өнгө үзэмжийг нь алдагдуулах, дээр нь юм зурж тэмдэглэх, хуудас хавтсыг нугалах, зураг бүдүүвч хордуулах буюу давхарлан тавьж хуулбарлахгүй байх.
-       Уншигч нь номыг бусдад дамжуулахгүй байх
-       Уншлагын танхимд утсаар ярих, дуу чимээ гаргах, чанга ярих, хог хаях, дэмий сэлгүүцэн холхиж бусдад саад болохгүй байх
   
Гэрээр ном олгох журам
Багш, оюутнуудад гэрээр ном олгохдоо доорх журмыг баримтална.
-       Номын фондын бүрдүүлэлтээс хамааран уншигч 1 удаа 1-3 номыг авч уншина.
-       Уншигчдад номыг иргэний үнэмлэхийг үндэслэн 1 хоногийн хугацаатай олгоно.
-       Багш нарт 1-5 хоногийн хугацаатай олгоно.
Гэрээр ном олгохдоо хоногийн 100 төгрөгөөр тооцно.
-       Гэрээр авсан номоо хугацаанд нь буцааж өгөөгүй уншигчийг хоногийн 500 төгрөгөөр тооцож торгууль төлүүлнэ.
-       Номын сангаас уншигчдад гэрээр ном олгохдоо 16 цагаас хойш олгоно.
-       Номын фондонд цөөн буюу 1-2 %-тай номыг гэрээр олгохгүй, уншлагын танхимаар өдрөөр олгоно.

Гэрээр олгодоггүй ном
-       Магистрын ажил
-       Дипломын ажил
-       Их, дунд, бага нэвтэрхий толь
-       Монгол, англи, орос толь
-       МУЗ-ийн дээжис 108 боть
-       Зохиолчдын түүвэр
-       Сурах бичиг
-       Сонин, сэтгүүл
-       1-2% -тай ном хэвлэл

No comments:

Post a Comment